Friday, 05.03.2024, 4:30 PM
Тавтай морил Guest

Математик програм хангамж

Ерөнхий цэс
Мэдээний төрлүүд
Game [1]
Software [1]
Video [1]
Music [0]
Статистик

Total online: 1
Guests: 1
Users: 0
БИДНИЙ ТУХАЙ

Монголын анхын интернэт телевиз TV5 телевиз “Монгол улсаа хөгжүүлье” уриатайгаар 2003 оны 1-р сард анхын эфирээ цацаж байсан түүхтэй. Телевизийн салбарт шинэлэг олон зүйлийг сэдэж, санаачлан хийж хэрэгжүүлсэн TV5 телевизийн хамт олон эх нутагтаа байгаа Монголчууддаа төдийгүй харийн оронд ажиллаж, амьдарч буй Монгол түмэндээ цаг үргэлж, шинэлэг мэдээ, нэвтрүүлэг, шинэ содон бүхнийг сонордуулсаар ирсэн арвин баялаг түүхтэй.

Одоогоор манай телевиз 140 гаруй уран бүтээлч, ажилтантай. Өдөр бүр тасралтгүй 1,2, 3-р сувгаар уран бүтээлчдийн бэлтгэсэн мэдээ, нэвтрүүлэг, бусад хөтөлбөрүүдээ цацаж байна. Манай телевиз үйл ажиллагаагаа улам бүр өргөжүүлэн Хоум Шоппинг худалдааны 2, Спортын 3 сувгуудыг нээн амжилттай ажиллаж байгаа бөгөөд цаашид ч олон суваг нээхээр төлөвлөөд байна.

TV5 телевиз нь үзэгч олонд хамгийн их хүрсэн хүртээмжтэй, сонирхолтой “Ажлын дараа”, “Ододтой бүжиглэе” реалити шоу, “Монгол улсаа хөгжүүлье” ток шоу зэрэг нэвтрүүлгүүдийг тасралтгүй бэлтгэхийн зэрэгцээ “Чонын алтан шагай”, “Нар гарнаа аз жаргал минь” телевизийн олон ангит цуврал киног өөрсдийн чадварлаг уран бүтээлчид, материаллаг бааздаа тулгуурлан бүтээж үзэгч олондоо хүргэсэн.

Манай телевизийн мэдээний алба нь телевиз үүсэн байгуулагдсан цагаас эхлэн үйл явдлын мэдээг цаг алдалгүй шуурхай мэдээлэхийн зэрэгцээ, асуудал дэвшүүлсэн, нийгмийг цочроосон олон сайхан нийтлэл, сурвалжлага, нэвтрүүлэг бэлтгэн хүргэсэн билээ. Одоогоор өглөөний 10 цагаас эхлэн цаг бүр дотоодын болон дэлхийд өрнөсөн үйл явдлыг цаг алдалгүй шуурхай мэдээлэхийн зэрэгцээ үдшийн 21 цагаас Монголын хамгийн хүртээмжтэй мэдээллийн хөтөлбөр болох “Цаг” хөтөлбөрийг бэлтгэн хүргэж байна. Мөн 7 хоногийн амралтын өдрүүдэд дотоодын болон гадаадын үйл явдлыг багцлан хүргэдэг“Тойм” мэдээллийн хөтөлбөр бэлтгэн хүргэдэг.

TV5 телевизид телевизийн салбарт олон жил ажилласан туршлагатай уран бүтээлчид, шинэ залуу боловсон хүчин нийлсэн чадварлаг баг Монголын сэтгүүлзүй, телевизийн салбарын шилдэг хамт олон байхын төлөө сэтгэл зүрх нийлэн ажиллаж байна.
Хэрэглэгч нэвтрэх
Хайлт хийх
Календарь
«  May 2024  »
SuMoTuWeThFrSa
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Хамтрагч сайтууд